Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд
12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав
газраар 23-28 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 13-18
градус, Говийн бүс нутаг болон Цэцэрлэг, Арвайхээр, Эрдэнэт хот орчмоор 4-9
градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Их нууруудын
хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар 35-40 градус, бусад
нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар
23-28 градус, Алтайн өвөр говиор 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн
байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд  4-9 метр.
Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө
21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн 
уулс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул 
голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар
шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10
метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн,
Халх голын сав нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө 9-14
градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна.
Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн
нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23
градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ.
Өдөртөө үүл багасна цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.
Шөнөдөө 21-23 градус, Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, өдөртөө 12-14 градус
хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж