Цөмийн байгууламжийн хиймэл дагуулаас авсан зураг

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Цөмийн байгууламжийн хиймэл дагуулаас авсан зураг

Хойд Солонгос цөмийн зарим байгууламжуудаа нуусан байж магадгүй хэмээн НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн шинжээчдийн бэлгэсэн илтгэлд өгүүлсэн тухай Reuters мэдээлжээ.
Шинжээчид тус оронд очиж ирээд Йонбены (Yongbyon) цөмийн цогцолбор нь илүү өргөн цар хүрээтэй байгууламжийн харагдах хэсэг гэж үзсэн, эрдэмтэн Зигфрид Хекерын (Siegfried Hecker) дүгнэлттэй санал нэг байна.
Хекерын дүгнэлтээр Йонбенд уран баяжуулах хэдэн зуун эргүүлэг тавьсан хурд нь олон жил шаардагдах тэр төхөөрөмжүүдийг өөр газарт угсарсан гэнэ.
Хекер БНАСУ-д өнгөрсөн оны арваннэгдүгээр сард очиход нь түүнд үзүүлсэн уран баяжуулах үйлдвэр нь эрдэмтний гайхлыг төрүүлсэн байна. Хойд Солонгосын эрдэмтэд хоёр мянган эргүүлэг ажиллаж байгаа гэжээ. Олон улсын ажиглагчдийг 2009 оны дрөвдүгээр сард явуулах үеэр тэр эргүүлэгүүд байгаа гэнэ. БНАСАУ цөмийн зэвсгийг хураах гэрээ хэлцлээс 2009 онд гарч цөмийн газар доорх туршилтийг хийсэн байлаа. Тус оронд олон улсын шинэ хориг арга хэмжээг авсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж