Ч.Санжаадамба хоёр давлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба хоёр давлаа

Билгийн тооллын ХҮII жарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны хоёрын даваа цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, аймгийн арслан Ш.Жаргалсайхан нарын барилдаанаар өндөрлөлөө. Энэ барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба давж, Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн арслан Ш.Жаргалсайхан өвдөг шороодлоо. Ч.Санжаадамбын хувьд өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанд түрүүлж байсан бол Ш.Жаргалсайхан цагаан сарын барилдаанд үзүүрлэж байсан шилдэг аймгийн арслангуудын нэг юм.

Сонирхуулахад, хоёрын даваанд улсын гарьд Н.Ганбаатар, И.Доржсамбуу, улсын заан Б.Батзориг нарын бөхчүүд өвдөг шороодлоо.

Б.Энх
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж