Ч.Санжаадамба зодоглож байна

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба зодоглож байна

Билгийн тооллын ХҮII жарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан “Бөхийн өргөө”-нд үргэлжилж байна. Өнөөдрийн барилдаанд даян аварга Г.Өсөхбаяр, өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх, улсын арслан Б.Ганбат нарын хүчит 256 бөх хүч үзэж байна. Сар шинийн барилдаанд үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа бөхчүүд болох Ө.Даваабаатар, А.Бямбажав, улсын начин Ц.Содномдорж, цэргийн арслан Ч.Санжаадамба нарыг өнөөдрийн барилдаанд “оролцоно, үгүй” гэсэн яриа үзэгчдийн дунд нэлээд байсан.

Барилдаан эхлэхэд бэртлийн улмаас жил гаруй хугацаанд заал танхимын барилдаанд огт зодоглоогүй байгаа харцага Ө.Даваабаатар, улсын начин Ц.Содномдорж нар ирээгүй бол цэргийн хурц арслан Ч.Санжаадамба сар шинийн барилдаанд зодоглож байна. Сүүлийн хэдэн жил сар шинийн болоод наадмын барилдаанд дээгүүр барилдах бөхчүүдийн таамагт байнга яригдах болсон цэргийн хурц арслан Ч.Санжаадамба өнгөрсөн жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн билээ.

Тэрбээр яг одоо Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн арслан Ш.Жаргалсайхантай оноолт тааран барилдаж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж