Н.Ганбаатар, И.Доржсамбуу нар өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Н.Ганбаатар, И.Доржсамбуу нар өвдөг шороодлоо

XVII жарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөж, хоёрын даваа эхлээд байна. Хоёрын даваанаас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж барилдааныг үзэж сонирхохоор “Бөхийн өргөө”-нд хүрэлцэн ирээд байна.

Хоёрын давааны эхэнд үзэгчдийн таавар будилсан нэгэн барилдаан болсон нь Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын гарьд И.Доржсамбуу, аймгийн начин Ц.Чимэддорж нарын барилдаан байв. Энэ барилдаанд улсын гарьд И.Доржсамбуу өвдөг шороодож, аймгийн начин Ц.Чимэддорж давлаа. Түүнчлэн сар шинийн барилдаанд дээгүүр барилдана хэмээн тааварлаж байсан улсын гарьд Н.Ганбаатар мөн энэ даваанд аймгийн начин Н.Батсуурьт өвдөг шороодлоо.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж