Сар шинийн барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Сар шинийн барилдаан эхэллээ

XVII жарны “Илжиг” хэмээх цагаагчин туулай жилийн сар шинийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд эхэллээ. Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд даян аварга Г.Өсөхбаяр, Улсын арслан Б.Ганбат, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, улсын заан М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож байна. Бэртлийн улмаас жил гаруй заал танхимын барилдаанд зодоглоогүй байгаа Даян аварга А.Сүхбатын шавь Ө.Даваабаатарыг өнөөдрийн барилдаанд хүч үзнэ хэмээж байсан ч тэрбээр зодоглосонгүй. Харин барилдах, үгүй нь тодорхойгүй байсан улсын харцага А.Бямбажав, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нар төмөр туулай жилийн сар шинийн барилдаанд зодоглож байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж