АНУ-д Бушийнхныг зальдсан зальтнуудыг барьжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

АНУ-д Бушийнхныг зальдсан зальтнуудыг барьжээ

Катарина Пьетра Тумеи ба Владимир Зуравел. Фото: Gawker сайтаас

Хоёр сэжигтэн 67 настай Дэвид Бернбаум (David Birnbaum) ба 45 настай Владимир Зуравел (Vladimir Zuravel) нарыг Нью-Йорк хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд барьсан гэнэ. Барьсан өдөртөө тэднийг шүүж эхэлжээ. Тэдний хамсаатан 45 настай Катарина Питра Тумеи (Catarina Pietra Toumei) одоогоор эрх чөлөөтэй байгаа ажээ.

Мөрдөн байцаалтаар гурван гэмт хэрэгтэн өөрсдийгөө Гуггенхаймын гэр бүлийн гишүүд гэж хэлэн чинээлэг хүмүүсийг залиландаа оруулан ашиглаж байсан гэнэ. Тухайлбал тэд  "Гуггенхаймынхны гэр бүлийн очир эрдэнийн хувийн цуглуулга”, архины үйлдвэр ба түүхий нефть зэрэгт хөрөнгө оруулахыг хүмүүст ятган итгүүлж байсан гэнэ.

The Daily Telegraph сонины мэдээгээр АНУ-ын ерөнхийлөгч нар асан том бага хоёр Буш, Coca-Cola компани, Иракийн Нефтийн аж үйлдвэрийн яам тэдэнд хууртагджээ. Зальтнуудын хэрэг батлагдвал тэд тус бүртээ 20 жилийн ял авах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж