Египетийн арми бүх замуудыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Египетийн арми бүх замуудыг хаалаа

Каир ба Александрийн хоорондын замд армийн постууд байгуулсан ба нийслэлд бараа бүтээгдэхүүнтэй машин оруулахгүй байгаа аж. Нэгжлэг хийсний дараа Александрид машинуудыг нэвтрүүлж байна. Мөн Эль-Мансур, Суэц, Фаюмын замуудыг хаажээ.

Даваа гаригаас төмөр замын хөдөлгөөн хаагдсан ба Каирын метроны нэг шугам бас хаагдсан байна. EgyptAir компанийн нислэгүүд тасалдаж байгаа гэнэ.

Хоёрдугаар сарын 1-ний өглөөнөөс Каирт “Саятны марш” гэх томоохон эсэргүүцэл боллоо. Мөн өөр хотуудад өргөн хэмжээний эсэргүүцэл гарч байна.

Эсэргүүцлийн ажиллагааны өмнө арми жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй гэлээ. Сүүлийн мэдээгээр үймээний үеэр 120 хүн амиа алджээ. НҮБ-ын үнэлгээгээр амиа алдагсдын тоо 300 хүрч магадгүй гэнэ. Жагсагчдын шахалтаар Мубарак Засгийн газраа солиод өөрөө огцроогүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж