Иорданийн ван ерөнхий сайдаа солив

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Иорданийн ван ерөнхий сайдаа солив

II Абдалла. Фото: AFP     

Иорданийн ван II Абдалла  ерөнхий сайдаа солив. Засгийн газрын шинэ тэргүүнээр Маруф Бахит (Maruf Bakhit) хоёрдугаар сарын 1-нд томилогдлоо гэж Agence France-Presse мэдээлжээ.

Бахитад шинэ Засгийн газар байгуулан улс төрийн шинэчлэл хийх мөн нийгмийн ардчиллыг хөгжүүлэх үүрэг өгчээ. 

Ерөнхий сайд Маруф Бахитаар Самир Рифаиг (Samir Rifai) солин томилов. Нэгдүгээр сарын 28-нд Иорданд ард олны эсэргүүцэл гарч Засгийн газрыг огцрохыг шаарджээ. Тэд улс төрийн шинэчлэл хийн ерөнхий сайдыг сонгуулиар томилохыг шаардсан байна. Одоо түүнийг ван томилдог.

Өнгөрсөн жилийн сүүлч энэ жилийн эхээр арабын хэд хэдэн орнуудад өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа явагдлаа. Нэгдүгээр сарын дундуур Тунисин дарангуйлагч Зин эль-Абидин Бен Али засгийн эрхээс зайлуулагджээ. Нэгдүгээр сарын 25-наас Египетэд жагсаал эхэлсэн юм.  Эсэргүүцэгсэд ерөнхийлөгч Мубаракийг огцруулах шаардлага тавьж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж