Мобайл хэрэгслүүдэд зориулсан Firefox 4 гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Мобайл хэрэгслүүдэд зориулсан Firefox 4 гарлаа

Mozilla-г хөгжүүлэгчид Firefox 4-ийн өөр нэгэн туршилтын загварыг хөдөлгөөнт хэрэгслүүдэд зориулан гаргажээ. Шинэчилсэн Firefox 4-ийг Google Android болон Nokia Maemo үйлдлийн системтэй смартфон болон таблетуудад суулгахад тохиромжтой бөгөөд Mozilla  багийнхан энэхүү хувилбарыг энгийн Android браузераас илүү хурдан ажиллана гэж үзэж байгаа ажээ.

Хөдөлгөөнт хэрэгслүүдэд зориулсан Firefox 4 хувилбар нь ширээний компьютерт зориулсан Firefox 4-тэй ижил код дээр суурилж, мобайл хэрэглэгчдэд зориулсан “Awesome” дэлгэц болон Firefox Sync-тэй болсон байна. Харин ширээний компьютерт зориулсан хувилбарыг сайжруулсан бета 11 болон 12-ыг хоёрдугаар сард багтаан гаргахаар Mozilla багийнхан шаргуу ажиллаж байгаа ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж