Intel-ийн алдаа MacBook Pro-г хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Intel-ийн алдаа MacBook Pro-г хойшлууллаа

Intel өнгөрсөн нэгдүгээр сард видео тоглоомыг чанарын өндөр түвшинд тоглох боломжтой шинэ үеийн Sandy Bridge нэртэй процессороо танилцуулсан ч, саяхан уг процессорыг үйлдвэрлэх явцад алдаа гарсныг албан ёсоор зарлан, алдааг нь засварлахад ойролцоогоор нэг тэрбум ам.доллар шаардлагатай тухай мэдэгджээ. Intel-ийн хэвлэлийн төлөөлөгч AppleInsider-т мэдэгдэхдээ Intel 6 чипний алдаа компьютерийн дэлгэц болон Sandy Bridge чипүүдийг гэмтээх болно гэсэн бөгөөд Intel-ийн алдаанаас үүдэж MacBook Pro-ийн үйлдвэрлэл хойшлогдож байгаа юм. Уг мэдээ нь шинэ MacBook Pro-г худалдаанд гарахыг тэсэн ядан хүлээж буй хэрэглэгчдийн сэтгэлийг ихэд гонсойлгосон байна. Түүнчлэн MacBook Air-ийн дараагийн загвар болох MacBook Pro-д Apple-ийн 10 Gbps LightPeak технологийг Intel-ийн алдаатай чипний оронд суулгаж магадгүй тухай таамаглал олны дунд байгаа ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж