Чөлөөтийнхөн сар шинээр Улан-Үдэд байна

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн сар шинээр Улан-Үдэд байна

ОХУ-д болж буй цуврал тэмцээнүүдэд оролцохоор өнгөрсөн сарын эхээр хилийн дээс алхсан чөлөөт бөхийн тамирчид маань энэ сарын 4-6-ны өдрүүдэд Улан-Үдэ хотноо болох Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцоод эх орондоо ирнэ. Д.Г.Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээн, залгуулаад Иван Ярыгины нэрэмжит “Алтан гран-при”-д зодоглосон чөлөөтийнхөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын удирдлага дор үндэсний шигшээ багийн тамирчдаас гадна клуб, спорт хороодын тамирчдаас бүрдсэн эрэгтэй 20, эмэгтэй 9 тамирчны бүрэлдэхүүнтэй ОХУ-ыг зорьсон юм.

Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний тухайд Улан-Үдэ хотын Урлаг, спортын цогцолборт болох бөгөөд барилдаанууд 5-нд эхэлж, эхний өдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84 кг, эмэгтэйчүүдийн 48, 55 кг, харин 6-нд эрэгтэйчүүдийн 60, 74, 96, 120 кг, харин эмэгтэйчүүдийн 63 болон 67 кг-ын жинд аваргууд тодрох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж