Био түлш хийх өвөрмөц технологи

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Био түлш хийх өвөрмөц технологи

Үхрийн хоол боловсруулах системийн микро организмыг судалснаар ургамлаар био түлш боловсруулах илүү үр дүнтэй аргыг эрдэмтэд нээжээ. Био түлш боловсруулах нэгдүгээр үед муу боловсрогддог ургамлыг сахарын уусмалд хийж, түлшний ферментийг бий болгох юм. Дэлхийн микро организмын 99,9 хувийг лабораторийн аргаар гарган авах боломжгүй байдаг боловч сүүлийн жилүүдэд метагеномикийн аргаар зарим генийн өгөгдлийг хуулан авах боломжтой болсон байна.

Лабораторид гарган авсан бактери нь генийн уургийн 90 хувийн хиймэл буюу синтезийн аргын уурагтай болсон. Энэ арга нь ферментийн целлюзийн хуулбарыг өргөжүүлэх шинэ бааз буюу 28 мянган генийн мэдээллийг хадгалах нөхцөлийг бүрдүүлжээ.

ХАА-ын салбарын хаягдал ургамал, модны өөдөс хэрчим болон жирийн өвс ногоог ашигласнаар био түлш хийх өндөр үнэ өртгийг хэмнэж, хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах боломжтой болох юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж