Хөөгдсөн Мадина Саламова

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Хөөгдсөн Мадина Саламова

Мария Амели нэрээр олны мэдэх 25 настай орос эмэгтэй Мадина Саламова Норвегиас Орос руу хүчээр хөөгдөв. Саламовынхан Хойд Осетиас Финляндад 2000 онд ирсэн гэнэ. Цагаачийн эрх авах гээд бүтээгүй учир тэднийхэн Норвегид гарчээ. Тэдэнд бас амьдрах зөвшөөрөл өгөөгүй ч тэд Норвегид үлдэн түр амьдрах эрх авахаар хөөцөлдөж байв. Энэ хооронд Мадина өсч том болоод норвеги хэл сурч, дунд сургууль ба Тронхеймын их сургуулийг дүүргэжээ. Тэрээр 2010 онд Мария Амели нууц нэрээр “Хууль бус норвеги хүн” гэдэг номоо хэвлүүлэн “жилийн норвеги хүн” гэсэн цолтой болсон байна. Амжилтдаа итгэсэн тэрээр оршин суух эрх өгөөч гэж жинхэнэ нэрээрээ гуйгаад хариуд нь хууль бусаар амьдарч байсан гэж баривчлуулан хөөгдөн гарахад хүрэв.  Олон нийт түүнийг “зөв цагаач” гэж өмөөрлөө. Харин эрх баригчид хөөн гаргах шийдвэрээ өөрчлөөгүй бөгөөд Мадина ажлын виз авч болно хэмээн мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж