
Америкийн ойн тарвага
Энэ өдөр Хойд Америкийн хоёр том орны телевиз зөнч тарвагатай хэд хэдэн газраас сурвалжлагаа эхэлдэг. Хэрэв тарвага өөрийн сүүдрийг хараад цочин нүхэндээ нуугдвал өвөл удаан үргэлжилнэ. Тавдугаар сард ч цас орж магадгүй. Энэ өдөр бүрхэг байхад хүмүүс хавар ирлээ хэмээн баярладаг ажээ.
Тарваганы өдрийг Германаас ирэн суурьшсан хүмүүс анх гаргаж ирж ба энэ баярыг гол төлөв хүн амын есөн хувь нь төрөлх хэлээ герман гэдэг нутагт хийдэг ажээ.
*Католик ба протестантууд Praesentatio Domini гэх шашны баяртай. Юлианы хуанлийг хэрэглэдэг орнуудад тэмдэглэдэг. Шинэ ба хуучин гэрээ тааралдсаныг энэ баяр бэлгэддэг.
Өдрийн ишлэл
“Цагаа олж урвах нь урвалт биш, урьдчилан харалт юм”
(Шарль Морис Талейран-Перигор 1754 оны хоёрдугаар сарын 2-нд төржээ)
Шарль Морис де Талейран-Перигор Венийн бага хжрал дээр. Хүндэт легионы одон дээрх Наполеоны хажуу тийшээ харсан дүрсийг IV Генрих хааны дүрсээр сольсон байгаа ба товчинд нь хаантны сараанын цэцгийг зуржээ
Изабийн татаас зургаас хуулан хийсэн бар зурагт Талейран Венийн бага хурал дээр ерөнхий сайдын дүрээр зурагдсан бөгөөд тэрээр бүх насаараа энэ тушаалын төлөө тэмүүлж иржээ. Хүндэт легионы одон дээрх Наполеоны хажуу тийшээ харсан дүрсийг IV Генрих хааны дүрсээр сольсон байгаа ба товчинд нь хаантны сараанын цэцгийг зуржээ. Бонапартыг шүтэгчид энэ бүгдэд нь дургүй байсан ч Талейран Францыг бутаргалгүйгээр 1792 оны хил хязгаарт нь үлдээж чадсан юм. “Тэдний хөлд өнхөрч болно гэхдээ хэзээ ч тэдний гарт бүү ор” гэж ерөнхий сайд хэлж байжээ.
Талейраны бусад хэллэгээс:
“Улс төрд итгэл үнэмшил үгүй харин нөхцөл байдал л байдаг”
“Зарим уулс хулгана төрүүлдэг бол зарим нь галт уулыг төрүүлнэ”
“Гүтгэлгээс аймшигтай нэгэн зүйл бий тэр нь үнэн юм”
“Ухаан бүгдэд хэрэгтэй. Өөрөө бол юунд ч хэрэггүй”
“Усан тэнэг хүүхнийг хайрлах нь ямар их аз жаргал вэ гэдгийг ойлгохын тулд суут эмэгтэйд дурлах хэрэгтэй”
“Хуулийг хүчиндэж болно. Тэд орилдоггүй”
“Засгийн газрыг унагах шилдэг арга бол өөрөө түүнд орох нь”
Үйл явдал
Теодорих Италийн ван болов
493 он: Руги ба остготуудын удирдагч нарын хооронд гэрээ байгуулсан дайллага дээр остготуудын ван Теодорих өөрийн гараар Одоакрийг хөнөөж Италийн хаан болон зарлагджээ.
Гаитид боолчлол халагдав
1794 он: Францын Конвент өөрийн колони Гаитид боолчлолыг халсан хууль гаргажээ.
Тусгаар тогтнол шаардав
1919 он: Афганистаны эмир Хабибулла-хан Британиас өөрийн орны бүрэн тусгаар тогтнолыг шаардлаа.
Зөвлөлт Эстонийг хүлээн зөвшөөрөв
1920 он: Зөвлөлт Орос Тартусийн энхийн гэрээг байгуулан Эстонийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Сталинградын тулалдаан төгсөв
1943 он: Энэ өлдрийн 16 цагт Сталинградад бүслэгдээд байсан немцийн цэргийн хойд бүлэглэл буун өгөв. Агуу эх орны дайны томоохон тулалдаан ийнхүү Улаан армийн ялалтаар төгсчээ.