Ф.Шопений нэрэмжит тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Ф.Шопений нэрэмжит тэмцээн болно

Нэрт хөгжмийн зохиолч Фредрих Шопений мэндэлсний 201 жилийн ойд зориулж “Шопен ба XXI кууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаан анх удаа Монголд болох гэж байна. Тэмцээн ирэх сарын 21-28-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд Польш, ОХУ, БНСУ, БНАСАУ, Итали зэрэг улсаас 40 гаруй төгөлдөр хуурч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа гэнэ.

Харин тэмцээний шүүгчээр Польшийн нэрт төгөлдөр хуурч, профессор Карол Раживонович болон Монгол, ОХУ-ын мэргэжилтнүүд ажиллах юм байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж