Монголын үндэсний бөхийн холбоо

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Монголын үндэсний бөхийн холбоо

Тэргүүн: Р.Нямдорж

Дэд Тэргүүн: Д.Данзан

Монголын үндэсний бөхийн холбоо нь 1990 онд байгуулагдсан, бөхчүүд, бөхийн засуул, цэц, бөх судлаач, бөх сонирхогчдыг эгнээндээ нэгтгэсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. МҮБХ-ны эрхэм буюу язгуур зорилго нь монгол үндэсний бөхийн олон зууны турш хөгжин дэлгэрэх үндсийг бүрдүүлэх явдал юм. Энэ хүрээнд тавигдах гол зорилго нь үндэсний бөхийн дэвшилтэт уламжлал, ёс горимыг батжуулан хөгжүүлэх, бөхийн залгамж үеийг тодруулан бэлтгэх, үндэсний бөхийг өөрийн оронд болон гадаад орнуудад сурталчлан алдаршуулах явдал мөн.

Үндсэн зорилт нь:

  • Бөхчүүд, засуул, цэцдийн нийгмийн асуудлыг шийдэх, тэдний хөдөлмөр хамгааллыг хангах
  • Бөхчүүдийн нэр хvндийг хамгаалах
  • Бөх болон үзэгчдийн харилцан хvндэтгэл, соёлт харьцааг төлөвшүүлэх, эв нэгдлийг хангах
  • Бөхийн барилдааныг ямар нэгэн байгууллага хэсэг бүлэг хүмүүсийн явцуу зорилгод үйлчлүүлэхгvй байх.

МҮБХ-ны зохион байгуулалтын бүтэц нь МҮБХ-ны удирдлага, аймгийн үндэсний бөхийн холбоо, сумын үндэсний бөхийн холбооноос бүрдэнэ. МҮБХ-ны удирдлагын тогтолцоо нь Их эе, цэцдийн зөвлөлийн хуралдаан, тэргүүн, тэргүүлэгчдийн хурал гэсэн бүтэцтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж