Carol Burnett номоо гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Carol Burnett номоо гаргажээ

АНУ-ын хошин шогийн алдарт жүжигчин, дуучин, бүжигчин Carol Burnett өчигдөр “This Time Together: Laughter and Reflection” нэртэй шинэ номоо өлгийдөн авчээ.

Өдгөө 77 настай Carol Burnett 1967-1978 оны хооронд CBS телевизэд The Carol Burnett Show нэртэй шоугаа хөтлөн явуулж, амжилтын оргилд хүрсэн нэгэн юм. Хэдийгээр түүний алдар нэр он цагийн уртад бүдгэрсэн ч шоуны үнэнч фэнүүд нь одоог хүртэл түүнийг мартаагүй бөгөөд шинэ номоор нь дамжуулж, түүнтэй дахин золгож байгаадаа баяртай байгаа гэнэ.

Шүүмжлэгчид түүний энэхүү номыг “Өөлөхийн аргагүй гайхалтай хошин түүхүүд” гээд “Та нэг хэсгийг нь уншиж үзээд өөрийн эрхгүй дахиад л уншихыг хүснэ. Яг л тэр өөрөө ярьж байгаа юм шиг бичигдсэн энэхүү ном таныг инээхгүй байх боломж өгөхгүй. Тэр алдартай жүжигчин, дуучин, бүжигчин байсан төдийгүй чадварлаг зохиолч гэдгээ батлан харууллаа. Тэрбээр хошин шогийн гайхалтай мэдрэмж, уран чадвараа нь энэхүү номондоо шингээж чаджээ” гэж дүгнэсэн байна.
 

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж