
Египет улс даяар интернэт холбоог бүхэлд нь таслаад байгаа энэ үед Хятад улс өөрийн иргэдийг Египетийн бослогын талаарх мэдээллээс хол байлгахын тулд интернэт холбоонд хатуу хяналт тогтоожээ. Интернэт эх сурвалжийн мэдээлснээр египетчүүдийн өрнүүлж буй бослого, үймээн Хятадын иргэдэд сөрөг сэтгэгдэл төрүүлж болзошгүй гэж үзсэн тул Египетийн үймээн самуун, жагсаал цуглаантай холбогдолтой мэдээллийг хаах, иргэдэд нээлттэй бус байлгах тал дээр идэвхитэй ажиллаж байгаа гэнэ. Хятад улсаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хүрээнд одоогийн байдлаар олон нийтийн харилцааны вэбсайт болох Twitter-тэй төстэй Хятадын Weibo гэх зэрэг хэд хэдэн сайтуудад Египеттэй холбоотой мэдээлэл нийтлэхийг хориглоод байна.
Б. Энхцэцэг