
Сөрөг хүчний лидер байсан одоогийн эрх баригч Ардчилсан намын нөлөө бүхий улстөрч Итиро Озава (Ichiro Ozawa) авлигын хэрэгт холбогдсон тухай Associated Press мэдээлсэн байлаа.
Токио хотноо газар худалдан авсан 2004 оны санхүүгийн бичиг баримтаа будилаантуулсан гэж Озаваг буруутгаж байгаа ба энэ хэргээр түүний хэд хэдэн туслагчид шалгагдаж байна. Мөрдөн байцаалт Озава ба түүний нөхдийн буруугаар Японы төсөв 400 сая иен буюу таван сая орчим ам.долларын орлогоо авч чадаагүй гэнэ.
Итиро Озава гэмт хэрэгт яллаж байгаа ч гэсэн намынхаа батлахаас салахгүй гэдгээ дахин мэдэгдэв. “Өмнө ч би хэлж байсан. Надад ичих зүйл байхгүй” гэж тэр хэлжээ.
Озава нь Японы нөлөө бүхий улстөрч ба Ардчилсан намыг 2009 он хүртэл толгойлж байлаа. Сонгуулийн өмнө ерөнхий сайд болох гэж байсан тэрээрнамын санхүүжилтэд залилан хийсэн дуулианд орооцолдон Таро Асод байр сууриа өгсөн байв. Гэсэн ч түүнийг Японы улс төрийн “саарал шёогүн” гэж хэлдэг ажээ. Одоо тэрээр Японы төлөөлөгчдийн танхимын гишүүн юм.