Австралид дахиад үерийн аюул нүүрлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Австралид дахиад үерийн аюул нүүрлэв

Австралийн Квинсленд мужид оршин суугчдыг хэсэгчлэн нүүлгэж эхэлжээ. Мужид дахин үерийн аюул нүүрлээд байна гэж Associated Press мэдээлжээ.

Бүс нутагт 250 км/цагийн хурдтай  "Яси" гэх циклон ойртож байна. Уг циклон Квинслендэд лхагва гаригт орж ирэх ажээ. Цаг уурчдын мэдээгээр  циклоны эхний өдрүүдэд нэг метр орчим тундас унах гэнэ.

Брисбен хотйн эмнэлгээс 250 өвчтөнг агаараар нүүлгэсэн байна. Квинслендын оршин суугчдын бүрэн хэмжээний нүүлгэлтийг хийгээгүй ч нам дор газрынханд аюултай бүсээс түр хугацаагаар гарахыг эрх баригчид сануулжээ.

Даваа гаригт Австралийг Энтони гэж нэрлэгдсэн циклон дайран шуурга ба бороо авчирчээ. Гэсэн ч салхины хурд амархан буурч ноцтой хохиролд хүргэсэнгүй. Өнгөрсөн жилийн сүүлчээр эхэлсэн бороо Австралид үер дагуулан 30 мянган байр сууцыг эвдлэн урсгаж, 35 хүний аминд хүрсэн байлаа. Гамшгийн хохирол 20 тэрбум ам.доллар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж