Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс мөнгө завшжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс мөнгө завшжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулж жил бүр төрөөс хоёр тэр бум орчим төгрөг төсөвлөдөг байна. Гэвч энэ мөнгөний тал нь эзэндээ хүрдэггүй гэнэ. Энэ талаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй эрх зүйн төвийн тэргүүн П.Батсайхан “Өнгөрсөн жил улсаас жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнээс хоёр тэр бум төгрөгийг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амчиргаанд зориулах учиртай. Гэтэл нэг тэрбум төгрөг л очих газартаа очсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлдвэрийг дэмжих 1000 төсөл салбарын яаманд оруулснаар 342 төсөл шалгарсан. Гэхдээ энэ төслийг ямар замаар шалгаруулаад байгаа нь тодорхой биш байдаг. Үүнийг тодорхой болгохыг  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаас удаа дараа шаардсан. Бидэнд бодитой хариу ирүүлээгүй байна” гэв. Түүнчлэн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоог байгуулсан Н.Сайнбаяр гэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгөнөөс 33 сая төгрөг  шамшигдуулсан гэнэ. Тэрбээр  “Энэ их мөнгийг  өнгөрсөн жил болсон Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган зохион байгуулсан нэрээр идсэн. Гэтэл энэ чуулганыг зохион байгуулахад тав орчим сая төгрөг орсон. Түүний баримт надад бий. Тиймээс шүүхэд хандахаар зэхээд байна”  гэсэн юм.
    У.Хаш

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж