
Хятадын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид ба цэргийн шинжээчид Хятад шинэ сөнөөгч онгоцоо бүтээхдээ F-117 Night Hawk гэх сөнөөгч бөмбөгдөгч онгоцны үл үзэгдэгч технологийг хулгайлан ашигласан гэдгийг эрс үгүйсгэжээ.
People"s Daily Online сонинд Хятадын Батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан төлөөлөгч мэдэгдэхдээ “Гадаадын хэвлэл мэдээлэл хятад технологийн талаар анх удаагаа гүтгэж байгаа нь энэ биш учраас түүнд хариу бариад байх хэрэг байхгүй” гэжээ.
J-20 сөнөөгч онгоц нь дуунаас хурдтайгаар нислэг үйлдэх ба өндөр маневртай машин. Технологийн шинэ ололт түүнийг ийм болгосон гэж туршин нисгэгч Сю Юнлин (Xu Yongling) хэлсэн байна. "Гадаадын онгоцнуудын бааз дээр бүтээгдсэн өмнөх сөнөөгч J-7 (МиГ-21Ф-13 онгоцны хуулбар) ба J-8 (Су-15), онгоцнуудыг бодвол J-20 нь Хятадын шинэ технологийн ололт” гэж Юнлин хэлжээ.
Хуучирсан F-117 онгоцны технологийг ашиглах шаардлага байхгүй гэж тэр нисгэгч хэлэв.
Хятадын Aerospace Knowledge сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ван Янянь (Wang Yanan) мэдэгдэхдээ F-117 онгоц нь J-20 онгоц бүтээгч нарт жишиг болохгүй. F-117 нь сөнөөгч гэгдэж байсан ч бөмбөгдөгч маягаар ашиглагдаж байв. Харин J-20 бол F-22 Raptor-ыг санагдуулах ба их хурдтайгаар агаарын тулаан хийхэд зориулагдсан гэж онцолсон байна.