Лужковт Их Британийн виз өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Лужковт Их Британийн виз өгчээ

Елена Батурина ба Юрий Лужков.  AFP-ын архивын зураг

Лондонд эхнэр хүүхдүүд нь байгаа учраас гэр бүлтэйгээ нэгдэхэд нь зориулан Юрий Лужковт Их Британид орох виз өгчээ.

Лужковын охид Ольга ба Алена хоёр Британийн их сургуульд суралцахаар хөөцөлдөж байгаа гэнэ. Харин Лужковыг тэнд амьдруулах талаар яриа байхгүй гэж эрх баригчид нь хэлж байгаа ажээ.

Елена Батурина нь Британийн эдийн засагт томоохон хөрөнгө оруулагч болж байгаа учраас бизнес-виз авчээ. Энэ визийнхээ тусламжтайгаар тэрээр Их Британид түр амьдах эрх авч болох ба цаашид тус орны иргэн болох боломжтой.

Life News  хэвлэл Лужков Их Британид түр суух эрх авсан гэж бичсэн байлаа. Харин Орост суугаа Их Британийн Элчин яам энэ мэдээг батлаагүй бөгөөд хувь хүний визийн асуудлыг ярилцахгүй гэсэн байв.

Нэгдүгээр сард Юрий Лужков Латвид түр суух эрх авах гээд бүтээгүй. Түүнд Ригаас ирсэн хариуд нь Лужков тус орны нутаг дэвсгэрт байх  хүсэлгүй хүмүүсийн жагсаалтад байгаа гэсэн хариу ирсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж