
байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон
тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
хэлэлцэх эсэх талаар байнгын хорооны гишүүд хэлэлцлээ. Уг хурлаар Монгол
Улсын зэвсэгт хүчний албан хаагчдын албан ёсны баяр тэмдэглэдэг шинэ
өдөртэй байх тухай хэлэлцсэн юм. Монгол Улсад хэдийгээр 3 дугар сарын
18-ыг цэргийн баяр хэмээн тэмдэглэдэг ч энэ нь эр хүн болж төрсөн хүн
болгон тэмдэглэдэг баяр гэж байнгын хорооны гишүүд үзэж байна. Энэ
асуудлаар цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон нийт 13
гишүүд санал өгч дэмжсэн.
Мөн өнөөдөр Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн
шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий төрийн
байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болсон юм.
Б.Алтансүх