Зам цэвэрлэгчдийн цалинг 300 мянга болголоо

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Зам цэвэрлэгчдийн цалинг 300 мянга болголоо

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Захирагчийн ажлын албанаас гудамж талбайн үйлчлэгч нарын буюу “Шар хантаазтаны III  зөвлөлгөөн”-ийг өчигдөр зохион байгууллаа. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шар хантаазтангуудын цалин доод тал нь хоёр дахин нэмэгдэж, 300 мянгаас дээш болсон тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр энэ үеэр мэдэгдсэн байна. Түүнчлэн зөвлөлгөөний үеэр “Хүндэт тэмдэг”-ээр зарим ажилчдыг шагнажээ. Нэг үйлчлэгч өдөрт 7000-13000 ам.метр талбайгаас 100-150 кг хог хаягдал цэвэрлэдэг гэсэн тооцоо байдаг бөгөөд хотын хэмжээнд нийт 270 гаруй үйлчлэгч нийслэлийн өнгө үзэмж, хоггүй байдлыг хариуцан ажилладаг байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж