Зүг чиг ологч Н.Алтанцэцэг тавдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Зүг чиг ологч Н.Алтанцэцэг тавдугаар байрт шалгарлаа

Монголчуудад Азийн өвлийн спортын VII наадмын анхны медалийг хайрласан Ski-orienteering буюу цанын зүг чиг олох уралдааны эмэгтэйчүүдийн спринт уралдаан боллоо. Энэ төрөлд есөн тамирчин өрсөлдсөнөөс Казахстаны Ольга Новикова алт /13:04.7/, БНХАУ-ын Лиу Шиаотин мөнгө /+4:25.1/, зохион байгуулагч орны Евгенияа Кузмина хүрэл /+4:42.1/ медаль хүртсэн байна. Харин манай тамирчин Н.Алтанцэцэг тэргүүлэгчээс 15:50.6 хугацаагаар хоцорч, тавдугаар байрт шалгарчээ.
Азийн өвлийн наадмыг найман алт, найман мөнгө, долоон хүрэл, нийт 22 медальтай Казахстаны баг итгэл төгс тэргүүлж, БНСУ /4+3+2=9/, Япон /3+4+4=11/, БНХАУ /3+3+4=10/, Монгол /0+0+1=1/ айргийн тавд явна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж