Москвад эсэргүүцлийн цуглаан болов

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Москвад эсэргүүцлийн цуглаан болов

ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрөгч шөнө олон мянган хүн оролцсон цуглаан болсон байна. Москвагийн Триумфалный талбайн орчимд хийсэн энэ цуглааныг Оросын сөрөг хүчний нэг болох Народной Партий намынхан зохион байгуулсан байна. Тус намын тэргүүн Борис Немцов цуглааны үеэр үг хэлэхдээ Оросын одоогийн удирдлагууд Домодедово нисэх буудалд болсон террорист ажиллагааны хариуцлагаас зугатаж хамааралгүй хүмүүсийг шийтгэж байна гэж шүүмжилжээ. Тэрээр өмнө нь нь Орост болж олон арван энгийн хүмүүсийн аминд хүрсэн Бесланы болон Норд Остийн гэх хэргүүдийн дараа ч энэ мэтээр Оросын удирдлагууд хариуцлагаас өөрсдийгөө зайлуулж дунд болон бага албан тушаалын хүмүүст бүхнийг тохдог хэвээрээ байна гэж хэлсэн байна. 

Бичлэг үзэх

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж