Бар жилийн шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Бар жилийн шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын Tамгын газар бар жилийн шилдэгүүдээ  өнөөдөр шалгарууллаа. Ажил үйлсээрээ дүүргүүдээс Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Багануур, харъяа газруудаас Нийслэлийн татварын газар, Газрын алба, Статистикийн газрууд, Тамгын газрын хэлтсүүдээс Хууль зүйн хэлтэс, Цэргийн штаб, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс, Хэвлэл мэдээллийн алба тэргүүлэн өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна. Мөн улирч буй бар жилд ажил хөдөлмөртөө амжилт гаргасан хүмүүсийг тодруулж урамшууллаа. Цэргийн дуу бүжгийн хөгжмийн зохиолч Г.Тэрбиш, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дарга Б.Эрдэнэном, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ахмад ажилтан Б.Бадрах нарыг нийслэлийн дээд шагнал болох “Хангарьд” одонгоор шагналаа. Нийслэлийн бар жилийн шилдэг фермерээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн П.Баярмагнай, П.Сосор, “Түмэн шувуут” ХХК-ийн захирал Ж.Болд, “Горват” гахайн аж ахуйн захирал Б.Туул, тэргүүний тариаланчаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн П,Пүрэвдорж, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн М.Цэдэнбал нар шалгарчээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж