Өмнөговийн станц ажилд орлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Өмнөговийн станц ажилд орлоо

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Өмнөговь аймгийн болон Увс аймгийн дулааны станцын талаар хэлэлцлээ. 

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дулааны цахилгаан станцын газардуулгын хүрээний зэс голтой кабель утсыг хулгайлснаас гэмтэл гарч станц нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн цахилгаан зогсолтод орсон.

Эвдэрсэн турбогенераторын статорын ороомгийг БНХАУ-д засуулахад шаардлагатай 260 сая төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж нөхцөл, байдлыг тогтмол мэдээлж байхыг холбогдох яам, байгууллага, албан тушаалтанд үүрэг болгож байсан юм. 

Үүсээд байсан асуудалд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Эрчим хүчний газар шуурхай арга хэмжээ авсаны дүнд нэгдүгээр сарын 30-ны өдөр гэхэд аваарын нөхцөл байдлаас гаргаж чадсан байна. Одоогоор цахилгааны ямар нэгэн хязгаарлалт хийгээгүй байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван танилцууллаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж