Энэ хоёрдугаар сар 29 хоногтой

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Энэ хоёрдугаар сар 29 хоногтой

Өнөөдөр 2011 оны хоёрдугаар сарын 1-ны өдөр. Жилийн 12 сараас хамгийн цөөхөн хоногтой сар. Ингэхдээ хоёрдугаар сар нь дөрвөн жилд нэг удаа 29 хоног үргэлжилнэ. Харин бусад жилүүдэд 28 хоног үргэлжилдэг. Дөрвөн жилд нэг тохиох энэ сарыг монголчууд урт жил хэмээн нэрийдэх нь ч бий. Хубилай хааны үед нэг жилд 365.6 хоног буюу жилд 365 хоног зургаан цаг байна хэмээн заасан байдаг. Дээрх зургаан цаг нь нийлээд /6×4=24/ дөрвөн жилд нэг хоног болдог аж. Тиймээс үүнийг үндэслэн хоёрдугаар сарын 29 дөрвөн жилд нэг удаа тохиодог ажээ. Энэ нь ор үндэсгүй зүйл биш юм. Учир нь Хубилай хаан 1279 онд Бээжин хотын төв одоогийн манай улсын Элчин сайдын яамнаас холгүй орших галт тэрэгний төв буудлын зүүн хойд талд Чан ань өргөн чөлөөний хойно зурхайн ухаан, одон орон судлалын төвийг анх байгуулж байжээ. Эрдэмтэд тухайн үед одоогийн “Nasa” шиг одон орон судлалын том төв ажиллаж байсан гэдгийг баталдаг юм.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж