АН-ын генсек шилдэг удирдах ажилтан болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

АН-ын генсек шилдэг удирдах ажилтан болжээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн Удирдах ажилтны сургууль төгсөгчдийн холбооноос жил бүр нийгэм, улс төрийн амьдралд амжилт гаргасан хувь хүмүүсийг шагнаж, урамшуулдаг уламжлалтай. Тус холбооны тэргүүн П.Батцэнгэл 2010 оны шилдгүүдэд шагнал гардуулсан байна. Энэ удаагийн  Шилдэг удирдах ажилтнаар АН-ын ерөнхий нарийн бичгийн Д.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Т.Билэгт, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар шалгарчээ. АН-ын генсек Д.Эрдэнэбатад шагнал гардуулахын өмнө тус холбооны тэргүүн П.Батцэнгэл “ Улс төрийн байгууллагын анхан шатнаас эхлэн намынхаа төв байгууллага хүртэл дэвшин ажиллахдаа улс төрийн халуун тогоонд ноён нуруу гарган, хэрэгтэй цаг үед улстөрч хүний холыг харсан голч үгээр өөрийн намын нөхөд хийгээд олон нийтэд ухаарал өгөхүйц жинтэй үг хэлж, улс төрийн жинхэнэ удирдах ажилтан хүний үлгэр дууриалал харуулж яваа тул танд энэ шагналыг олгож байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Мөн  “Нийгэмд шинэ хандлага, шинэ чиглэл гаргасны төлөө” шагналаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Н.Батбаяр, Л.Гантөмөр, З.Алтай, Ш.Сайхансамбуу болон Чингисийн академийн тэргүүн П.Давааням, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа, Физикч, философич, доктор З.Бат-Отгон зэрэг хүмүүсийг шагнагдсан байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж