Sony 25 инчийн OLED TV-г бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Sony 25 инчийн OLED TV-г бүтээжээ

Sony компани дэлгэцийн хөгжлийн хамгийн сүүлийн үеийн OLED технологийн шинэ загварын телевизорыг танилцууллаа. Энэ удаа Sony компани Trimaster EL цувралдаа OLED дэлгэцтэй хоёр янзын хэмжээтэй телевизорыг нэмсэн бөгөөд нэг нь 25 инчийн дэлгэцтэй BVM-E250 загвар, нөгөө нь арай бага хэмжээтэй 17 инчийн дэлгэцтэй BVM-E170 загвар юм. Харин үнийн хувьд 15,710 ам.долларын үнэтэй худалдаанд гарч байгаа бололтой.

OLED телевизорууд нь RGB 10-bit драйвертай, өнгөний цайралтын стандарт нь100 cd/m2, өнгөний нягтрал нь 1920 x 1080, харагдах өнцөг 178 градус ажээ. OLED дэлгэц нь дамжуулж буй дүрсний хөдөлгөөнийг ямар ч бүрэлзээгүй гаргадаг бөгөөд, шугаман бус куб хөрвүүлэгчтэй өнгөний удирдлагын системтэй тул дүрсийг илүү тод, чанартай яг л амьд мэт үзүүлэх боломжтой юм. Sony компани 25 инчийн телевизорыг ирэх тавдугаар сард, харин 17 инчийнхийг нь зургадугаар сарын сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж