Sony компани Music Unlimited дуу хөгжмийн үйлчилгээний сүлжээг АНУ-д нээж, захиалга авч эхэллээ. Music Unlimited үйлчилгээг компьютер, гар утаснаас гадна Sony-ийн Bravia телевизорууд, Blu-ray тоглуулагчид болон PlayStation-ийн сүлжээгээр хүлээн авах боломжтой. Sony компани өнгөрсөн арванхоёрдугаар сард Music Unlimited үйлчилгээгээ зургаан сая дуу хөгжмийн сантайгаар Их Британид эхлүүлсэн байсан юм.
Харин одоо АНУ-ын хэрэглэгчид Music Unlimited үйлчилгээг сард 9,99 ам.доллар төлөөд хүлээн авах боломжтой болсон бөгөөд хэрэглэгчид өөрсдийн дижитал хөгжмийн сангаас хүссэн дуу хөгжмөө Music Unlimited-ийн санд нэмж оруулах боломжтой болжээ. Түүнчлэн Sony компани тун удахгүй Android үйлдлийн системтэй гар утас болон компьютеруудад уг үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
Б. Энхцэцэг