Нотариатчид тангараг өргөхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Нотариатчид тангараг өргөхийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Нотариатчин тангараг өргөнө гэсэн заалтыг татчихвал яасан юм бэ. Юм бүхэн дээр тангараг өргөх гэх юм. Арай л авгайдаа үнэнч байна гэж тангараг өргөх нь холгүй юм болж байна” гэв. Харин үүнд Нотариатчдын холбооны тэргүүн н.Отгонбаяр “Шүүх, цагдаа, өмгөөлөгчид бүгд тангараг өргөдөг. Тиймээс нотариатчин тангараг өргөх ёстой. Иргэний гэрээ хэлцэл, итгэлцэл бүх зүйлд нотариатчин оролцдог учраас хариуцлагажуулж, ёс зүйтэй байх ёстой гэдэг шаардлага тавих үүднээс ийм заалт оруулж өгсөн. Байх ёстой заалт” гэв.

Санал хураах шатанд гишүүдийн олонх нотариатчин тангараг өргөдөг байхыг дэмжлээ. Байнгын хорооны хуралдаан одоо үргэлжилж буй бөгөөд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж