
Энэ нь эрчүүд батлан хамгаалах, уул уурхай зэрэг салбаруудад илүү олноор ажилладагтай шууд холбоотой гэнэ. Тиймээс эмэгтэйчүүд, эрчүүдээс 13.5 хувиар бага цалин авч байна гэсэн судалгааны дүн гарчээ. Эмэгтэйчүүдийн тухайд эрүүл мэндийн байгууллага, худалдаа үйлчилгээ, нийгмийн халамж үйлчилгээ, зоогийн газар, буудал зэрэг үйлчилгээний салбаруудад ажилладаг. Харин эдгээр салбарын цалингийн үнэлгээ муу байдаг гэнэ. Мөн иргэдийг ажилд авахдаа нас хүйс, бие галбир, царай зүсээр нь ялгаварлан гадуурхах хандлага ажил олгогчдоос багагүй гардаг. Ийм ялгаварлан гадуурхалт нь, цалингийн хэмжээг ч бага тогтооход шууд нөлөөлдөг байна.
Ж.ГЭГЭЭ