Байнгын хороодын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хуралдаан болно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж. Мөн Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 09 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
 
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо мөн өнөөдөр хуралдаж, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөл, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай нэмэлт оруулах тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж