“Рио Тинто” “Дуулиан-2020”-ийг ивээн тэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” “Дуулиан-2020”-ийг ивээн тэтгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх “Дуулиан-2020” 2010-2011 оны улирлын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагаа хэрэгжvvлэгч “Рио тинто” ажиллах болсон билээ. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр 14.00 цагт БСШУЯ-д болно. Энэхүү ажиллагаанд “Их талын дуулиан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, “Рио Тинто” группийг Монголд хариуцсан захирал Давид Петтерсон нар гарын үсэг зурах юм. Тус компани манай хүүхэд, залуучуудын хүсэн хүлээдэг тэмцээнийг 100 мянган доллараар ивээн тэтгэх бөгөөд энэ нь материаллаг бааз, шагналын сан, зарим сургуулийн биеийн тамирын заалны засварт зарцуулагдах аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж