Apple оюутнуудыг ажлын байраар хангаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Apple оюутнуудыг ажлын байраар хангаж байна

Apple корпораци оюутнуудыг цагийн ажлаар хангаж, нэг цагийн хөдөлмөрийг нь 10 ам.доллараар үнэлж эхэлжээ. Оюутнуудад санал болгож буй ажил нь Apple-ийн гэрийн зөвлөх нэртэй утасны операторын ажил бөгөөд зөвлөгөө хэрэгтэй Apple-ийн үйлчлүүлэгчид утсаар зөвлөгөө өгөх үүрэгтэй юм. Шаардлагатай тохиолдолд ажлын зориулалтаар iMac компьютерээр хүртэл хангаж өгөх ажээ.

Харин тавигдах шаардлагын хувьд оюутнуудын сурлагын голч нь 2,7-оос доошгүй байх ёстой бөгөөд Apple-ийн дэмжлэгийг авдаг коллежийн оюутай байх ёстой гэжээ. Түүнчлэн ажилд орохыг хүссэн оюутнууд үйлчлүүлэгчидтэй харьцах харьцааны соёл сайтай байх ёстой гэж заасан байна. Оюутнууд хичээлийн улирлын турш долоо хоногт 16 цаг, харин амралтын улиралд долоо хоногт 40 цаг ажиллах боломжтой гэж Apple-ийн вэбсайтанд мэдээлсэн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж