Fujitsu эко мауз бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Fujitsu эко мауз бүтээжээ

Өнгөрсөн жил Японы Fujitsu компани модон оруулга бүхий байгальд ээлтэй материалаар компьютерийн кэибоардыг бүтээсэн бол энэ жил дэлхийн хамгийн анхны байгальд ээлтэй, дахин ашиглаж болдог материалаар компьютерийн хулганыг бүтээжээ. M440 загварын эко хулганыг мод болон байгальд задардаг пластик материалыг хослуулан хийсэн ажээ.

Энэхүү хулганыг гаднаас нь харахад энгийн хулгана шиг харагдах боловч үйлдвэрлэсэн материал, үйлдвэрлэлийн процессоороо бусад пластик хулганаас ялгарах ба хулганыг хийсэн материал нь бусад дахин ашигладаг материалуудаас илүү гөлгөр гадаргуутай учраас хэрэглэгчдийн тав тухыг илүү хангаж өгсчээ. Түүнчлэн уг хулгана нь 1,8 метр урттай USB кабельтай болсноор жилд ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийг багасгаж, жил бүр ашигладаг хуванцарын хэмжээг 60,000 кг-аар бууруулах сайн талтай хэмээн тайлбарлажээ. Одоогоор эко хулганыг Их Британид худалдаанд гаргаад байгаа бөгөөд үнийн хувьд 17 ам.доллар байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж