Сар шинийн баярын өмнөхөн Нийслэлийн Хан-Уул дүүрэг дүүргийнхээ аль нэгэн байгууллагад харъяалалгүй ахмадууд, өндөр настнууддаа хүндэтгэл үзүүлж, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг гарын бэлгээ гардууллаа. Тус дүүрэгт харъяалалгүй ахмадууд 3000 гаруй байдаг ба энэ арга хэмжээг жил болгон зохион байгуулдаг уламжлалтай билээ. Мөн дүүргийн удирдлагууд дүүргийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байсан 50 гаруй ахмадаа дүүргийнхээ соёлын төвд хүлээн авч хүндэтгэлийн концерт тоглож, гарын бэлэг гардууллаа. Дашрамд дурдахад Хан-Уул дүүрэг нь нийслэлийн хэмжээнд 2010 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлэн, үйл ажиллагааны үр дүнгээрээ “Хангалттай” үнэлгээ авч, Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт, хотын дарга Г.Мөнхбаяр нараас өргөмжлөл хүлээн авсан байна.