Японы хоёр групп Тавантолгойд санал тавина

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Японы хоёр групп Тавантолгойд санал тавина

Японы хоёр компани дэлхийнд хамгийн том нөөц газрын нэг Монголын Тавантолгойн нүүрсний уурхайд олборлолт явуулах эрх авахаар саналаа өгч байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Японы хоёр дахь том арилжааны компани болох “Mitsui & Co” компани хэдийнэ үйл ажиллагаа эрхлэх, уурхайгаас нүүрс худалдан авах тендерт саналаа илгээсэн байгаа гэнэ.

“Бид тендерийн шалгуурын дагуу саналаа илгээсэн байгаа” гэж “Mitsui” компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Түүнчлэн “Itochu Corp” удалгүй саналаа илгээх гэж байгаа гэнэ. Компанийн хэлснээр энэ асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ. “Itochu” нь “Sumitomo”, “Marubeni”, “Sojitz” арилжааны компаниуд, Өмнөд Солонгосын “Korean Resources” болон ОХУ-ын төмөр замын компанитай хамтран ажиллаж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.

Япон улсын хувьд Австралийн нүүрснээс хэт хамааралтай байдлаа зогсоож, төмрийн үйлдвэрлэлд Монгол болон Оросын нүүрсийг худалдан авч байхыг сонирхож байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж