“Алтан Гранпри” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

“Алтан Гранпри” өндөрлөлөө

“Олон үндэстэн-бөхийн нэгэн гэр бүл” уриан дор явагдсан олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” тэмцээн 22 дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 28-30-ны өдрүүдэд болж дууслаа. Тус тэмцээнд 17 орны хоёр зуу гаруй бөхчүүд зодоглосон байна. И.Ярыгиний нэрэмжит сан, Оросын спортын бөхийн холбооноос тус тэмцээний шагналын санг 150 000 ам.доллараар тогтоожээ. Үүнд эрэгтэйчүүдийн төрөлд 75 000, эмэгтэйчүүдийн төрөлд 50 000, үнэмлэхүй жинд 25 000  ам.долларыг бөхчүүд, дасгалжуулагчдын шагналд зарцуулсан байна. Тэмцээнд олимпийн гурван удаагийн аварга Александр Медведь, Александр Карелин, Бувайсар Сайтиев нар хүндэт зочноор оролцсон байна.

И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” тэмцээний дүн:

Эрэгтэй

55 кг:
1. Жамал Отарсултанов  (ОХУ)
2. Александр Богомаев (ОХУ)
3. Юмото Синичи (Япон)
3. Рустам Ампар (ОХУ)
60 кг:
1. Опан Сат (ОХУ)
2. Расул Муртазалиев (ОХУ)
3. Ахмед Чакаев (ОХУ)
3. Аслан Дохов (ОХУ)
66 кг:    
1. Адам Батиров (ОХУ)
2. Тацухиро Юницу (Япон)
3. Исраил Касумов (ОХУ)
 3. Магомедмурад Гаджиев (ОХУ)
74 кг:    
1. Саба Хубежты (ОХУ)
2. Кахабер Хубежты (Словак)
3. Муслим Дадаев (ОХУ)
3. Замир Ампажев (ОХУ)
84 кг:
1. Анзор Уришев (ОХУ)
2. Альберт Саритов (ОХУ)
3. Сослан Кцоев (ОХУ)
3. Абдусалам Гадисов (ОХУ)
96 кг:    
1. Шамиль Ахмедов (ОХУ)
2. Владислав Байцаев (ОХУ)
3. Георгий Кетоев (ОХУ)
3. Юрий Белоновский (ОХУ)
120 кг:     
1. Бахтияр Ахмедов (ОХУ)
2. Барсаг Кесаев (ОХУ)
3. Алан Царикаев (ОХУ)
3. Тервел Длагнев (АНУ)
Эмэгтэй
48 кг:    
1. Кристина Дарануца (Украин)
2. Жулдениз Ешимова (Казахстан)
3. Яна Стадник (Англи)
3. Любовь Кузьмина (ОХУ)
51 кг:     
1. Даваасүрэнгийн Оттонцэцэг (Монгол)
2. Наталья Буду (Молдов)
3. Марина Вильмова (ОХУ)
3. Любовь Сальникова (ОХУ)
55 кг:     
1. Канако Мурата (Япон)
2. Ирина Кисель (ОХУ)
3. Ирина Харив (Украин)
3. Наталья Синишин (Украин)
59 кг:     
1. Анна Половнева (ОХУ)
2. Жаргалма Цыренова (ОХУ)
3. Галина Долженко (ОХУ)
3. Ольга Буткевич (Англи)
63 кг:
1. Каори Ичо (Япон)
2. Инна Тражукова (ОХУ)
3. Любовь Волосова (ОХУ)
3. Очирбатын Насанбурмаа (Монгол)
67 кг:     
1. Дариймаа Санжеева (ОХУ)
2. Юлия Бартновская (ОХУ)
3. Оксана Нагорных (ОХУ)
3. Анастасия Щавлинская (ОХУ)
72 кг:     
1. Алена Перепелкина ОХУ)
2. Алена Стародубцева (ОХУ)
3. Екатерина Бурмистрова (Украин)
3. Наталья Воробьева (ОХУ)
Үнэмлэхүй жин
1. Бахтияр Ахмедов (ОХУ)
2. Шамиль Ахмедов (ОХУ)
3. Барсаг Кесаев (ОХУ)
4. Владислав Байцаев (ОХУ)

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж