
Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Хөвсгөл аймаг дахь газар нь аймгийн мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээг нийт хэрэглэгчдийнхээ бизнесийг дэмжсэн, өнөөгийн болон хэтийн хэрэгцээг нь хангасан оновчтой байдлаар өргөжүүлэн хөгжүүлж, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан техник технологийн шинэчлэл бүхий, өндөр хурдны үндэсний сүлжээгээр хангах техникийн нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөрөн сумын болон манай аймгийн 24 сумыг хамарсан 44км урттай, 5400 хосын багтаамжтай гол болон салбар кабелиуд, мөн аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ компаний байрнаас аймгийн төвийн 21 ААНБ, сумдын сургуулиудын 20 хичээлийн байруудад нийт 22км шилэн кабель татаж, дэлхийн жишигт хүрсэн өндөр хурдны интернетийн сүлжээнд холбогдлоо. Мөн онлайн сургалт, үйлчилгээ авах техникийн нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.