
Германд галт тэрэг мөргөлдсөний дараа тодруулсан мэдээгээр энэ ослоор 10 хүн амиа алдсан байлаа. Хорид хүн гэмтэл, бэртэл авчээ.
HarzElbeExpress суудлын хот хоорондын галт тэрэг бямба гаригийн орой ачааны галт тэрэгтэй төв Германы Ошерслебен (Oschersleben) хотын ойролцоо мөргөлдсөн байна. Суудлын галт тэрэг Магдебург – Хальберштадт чиглэлд явж байсан ба ослын шалтгааны тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байна.