
Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Союз” цогцолбор сургуулийн тавдугаар ангийн сурагч, Полиглот гадаад хэлний төвийн суралцагч А.Энхчимэг “Орос хэлний харилцан ярианы ном” хэвлүүлжээ. Уг ном нь 45 харилцан яриа болон 200 гаруй шинэ үг, харилцан ярианы CD-нээс бүрджээ. Орос хэлийг эхлэн суралцагчид сонсох, ярих, бичих, орчуулах чадвараа хөгжүүлэхэд энэ ном тус болно гэдгийг уг номыг редакторлосон Хэл шинжлэлийн ухааны доктор н.Нарантуяа онцолж байв. А.Энхчимэг нь хичээлээс гадуур Герман болон Орос хэлийг гүнзгийрүүлэн судлахаар дугуйланд суралцдаг төдийгүй Герман хэлний улсын олимпиадаас алтан медаль хүртсэн авъяаслаг сурагч гэнэ.