Олимпийн аварга Францад шинэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Францад шинэлнэ

Сар шинийн баяр болоход ердөө хоёрхон хоног үлджээ. Сар шинийн баяраар урлаг соёлынхон гадаадад амьдарч буй монголчууддаа тоглолтоо хүргэхээр Солонгос, Япон, ӨМӨЗО-ыг эхнээсээ зориод байгаа бол спортын оддоос ч нэлээд нь гадаадад шинэлэх нь ээ. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар ирэх сарын 5, 6-нд буюу шинийн гурван, дөрвөнд болох IJF /Олон улсын жүдо бөхийн холбоо/-ны “Их дуулга” тэмцээнд оролцох тул сар шинийн өдрүүдэд Францад байцгаах нь. Чөлөөтийнхөн гэхэд бараг бүтэн багаараа Орост шинэлэх гэсэн. Спортынхны хувьд нэг, хоёрдугаар сард гадаадын олон улсын тэмцээний хуваарьтай таардаг тул хилийн чанадад шинэлэх нь бараг жирийн үзэгдэл ч гэж ярьдаг. Ямар сайндаа л дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар ид барилдаж байх үедээ цагаан сараар дандаа гадаадад тэмцээнд оролцож таардаг байсан гэдэг. Ооска энэ жил ч бас шавь нартайгаа Орост тэмцээнд оролцож яваа гэсэн шүү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж