Азийн өвлийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Азийн өвлийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Азийн өвлийн спортын наадам Казахстанд үргэлжилж байна. Наадмын эхний өдөр Монголын "ski orienteering"  буюу цанын эрэгтэйчүүдийн sprint уралдааны төрөлд нийт 11 тамирчин гараанд гарснаас Монголын цаначин Б.Гэрэт-Од хүрэл медалийн эзэн боллоо. Өвлийн азийн спортын наадмын хөтөлбөрт шинээр багтаад буй уг төрөлд Казахстаны хоёр тамирчин 

Mikhail SOROKIN ( 13.31,0 ) , Aleksandr BABENKO( 13.32,7 ) нар алт, мөнгөн медалийн эзнээр тодорсон бол манай хоёр тамирчин болох Б.Гэрэлт-Од  ( 20.16,1 ) амжилтаар хүрэл медаль хүртэж , Э.Бархүү  ( 20.33,6 ) амжилтаар дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Монголын тамирчдын ард Хятад, Өмнөд Солонгос, Иран зэрэг улсын тамирчид орсон байна. Ж.Дашдэлгэр дасгалжуулагчтай Монголын цанын багийнхан нийт эрэгтэй, эмэгтэй зургаан тамирчинтай Алма-Атад ирсэн бөгөөд тэд "Soldatskoye Gore" баазад болох "ski orienteering" –ийн дунд болон холын зай, буухиа уралдаанд хурд сорьж, медалийн тоогоо нэмэх зориг эрмэлзэл дүүрэн байна. 1986 оноос хойш Азийн өвлийн наадамд долоо дахь удаагаа оролцож буй Монголын баг тамирчид ийнхүү гурав дахь хүрэл медалиа хүртэж байгаа нь энэ юм.  /”Sapporo-90”: Эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа, “Changchun-97” :
Ү.Марал- Freestyle ).

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж