“Эрлийз” агаарын хөлөг удахгүй хөөрнө

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

“Эрлийз” агаарын хөлөг удахгүй хөөрнө

Агаарын хөлөг үеээ өнгөрөөсөн гэж бодож байна уу? Тэгвэл зеппелинууд дахин тэнгэрийг эзэгнэхэд ойрхон байна. Учир нь 21 дүгээр зууны “эрлийз” агаарын хөлгийг Их Британийн “World SkyCat” компани зохион бүтээсэн байна.

“Агаарын хөлөг болон онгоцыг хольж, дундаас нь энэ хөлгийг бүтээсэн. Гелигээр хөөргөдөг технологийг онгоцны аэродинамик системтэй нэгтэснээр бүхэлд нь өөрчилж байгаа юм” гэж тус компанийн ерөнхий захирал Майкл Стюарт хэлэв. Компанийн зүгээс хэдэн жилийн өмнө “Sky Kitten” гэх туршилтын загварыг хөөргөж байсан юм. Энэ нь 1000 тонн хүртэл ачааг даах чадвартай байсан аж. Гэхдээ сүүлийн үед санхүүгийн асуудлаас болж төдийлөн дэвшилт гараагүй гэнэ.

Шинээр бүтээж буй LEMV буюу “Long Endurance Multi-Intelligence Vehicle” хөлөг нь 517 сая ам.долларын үнэтэй бөгөөд хөлбөмбөгийн талбайгаас урт бөгөөд 20,000 футын өндөрлөгт хөөрөх чадвартай юм. Компанийн үзэж буйгаар энэ хөлөг нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, алслагдсан газраас их хэмжээний бараа зөөх зэрэг давуу тал ихтэй аж.

Түүнчлэн нислэгийн зардал нь ч хямд байх юм байна. Нэг цагийн нислэгт 1500 ам.доллар зарцуулах гэнэ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж