Гишүүд үсээ засуулахаа азнаарай

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Гишүүд үсээ засуулахаа азнаарай

Билгийн тооллын 28. Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Энэ өдөр бар жилтэй Ц.Баярсайхан, С.Бямбацогт, А.Тлейхан, С.Ламбаа морь жилтэй Ч.Улаан, З.Энхболд нарт аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Ялангуяа эм, эмнэлгийн элдэв үйл өнөөдөр амжилттай бүтэхийг зурхайн зурлагад онцолсон учраас С.Ламбаа сайдын маань ажил үйлс бүтэмжтэй байх нь. Мөн З.Энхболд гишүүний хувьд өнөөдөр маргаан мэтгэлцээнээ багасгавал ажил үйлс нь торох юмгүй бүтэх бололтой. Улстөрчдийн хувьд энэ өдөр биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангараг цуцлах зэрэг үйлнээ сайн. Харин нүүдэл суудал, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан үсээ засуулъя хэмээн гэнэт санасан бол өнөөдөртөө азнаарай. Учир нь хэл ам, хэрүүл тэмцэл ирэх нигууртай гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж